Хуучирсан мэдээ: 2016.09.10-нд нийтлэгдсэн

Жилдээ ганц хүмүүсийн хөлд дарагддаг  байсан  Төв цэнгэлдэх өчигдөр /2016.09.09/ залуусын хөлд дарагдсан байлаа. Төв цэнгэлдэх рүү ирэх хүмүүсийн цуваа тасрахгүй үргэлжилсээр л .Энэ бол “icetop” хамтлагийн “Баярлалаа” тоглолтыг үзэхээр хуран цугласан олны нэгээхэн хэсэг нь байгаа юм.  Билет бүр дэр тоглолт руу орох хаалганы дугаар өөр байхаас гадна  аюулгүй байдлыг хангах үүднээс билетийг  бар коджуулсан  байсан юм. Тоглолт эхлэхэд 60 минут дутуу байсан ч манай залуус суудлаа авах гэсэн бололтой эртхэн ирцгээжээ.

Тус хамтлагийн тоглолт оройн 19 цагаас эхлэх байсан боловч товлосон цагаасаа цаг 30 минутаар хоцорч эхлэсэн юм. Тоглолтын хөтлөгчөөр  Жүжигчин Цоомоо буюу Э.Цолмонбаяр ажиллаж  алиа хөгжилтэй олон зүйлс  ярьж, залуусыг огтхонч уйдаагаагүй ээ.  Удалгүй тоглолт ч эхэллээ залуус нэгэн дуугаар “icetop”, “icetop”  гэж орилцгоож байв.

Тоглолтыг “no name” хамтлагт “өнчин” гэх хит дуугаараа нээлээ. Манай залуус  ч дууг нь даган дуулцгааж,  нам гүмхэн  байсан төв цэнгэлдэх ийнхүү амь орлоо.

“Дайн ба энх”, “Дижитал”, “Хар тас”, “Flash”  гэх зэрэг  хамтлагийн дуу  ээлжлэн цэнгэлдэхийн дифуззерийг чичрүүлнэ. Хэдий тоглолт сайхан үргэлжилж байгаа ч залуусын “icetop” хамтлагийг хүлээх хүлээлт тэсэрч  байх шиг. Тайзан дэр ээлжлэн хамтлаг дуучид солигдож Хар сарнай хамтлаг, реппер Gee, эмэгтэй реппер Gennie  нар уран бүтээлээ толилуулсаар.

Тоглолт эхлэснээс 40 минутын дараа бидний хүсэн хүлээсэн хип хоп хамтлагийн амьд домог  болох icetop хамтлаг тайзан дэр гарч ирлээ.  “Нөхөрлөл мандтугай” , “Уйлах эрхгүй хайр”, “Саак” гэх зэрэг үе үеийн хит   дуугаа дуулахад тэнд цугласан залуусын зүрх нь хөөрч,  дууг нь  даган дуулж,бүжиглэж эхэллээ. Залуусын хүлээлтийг тэсэлж гарч ирсэн icetop хамтлагт залуусын сэтгэл ханамж 100 хувь гэхэд ч багадмаар санагдаж байсан юм. Тайзыг тойрсон үзэгчид, цэнгэлдэхийн суудлаас үзэж буй хүмүүсийг хараад үнэхээр 100 мянган хүмүүсийг цуглуул чаджээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн шүү.

Тус тоглолтонд оролцоно гэж байсан  Люмино, Хурд, Татар, Гурван охин, Rockit bay, поп дива Ариунаа, Харанга Хамтлагийн дуучин Лхагвасүрэн, Лемонс, Киви,  А sound  гэх зэрэг хамтлаг дуучид  ирсэнгүй. Мөн тоглолтон дэр Click click boom, Vanquish гэх зэрэг хамтлагууд  тус  хамтлагийн 20-н жилийн ойд зориулаад тэдний уран бүтээлүүдээс дуулна гэж байсан ч  дуулах нь байтугай бараагаа ч харуулсангүй ээ. Үзэгчид тэднийг нууцхан хүлээгээстэй. Аргагүй шүү дээ 5000 төгрөгний үнэтэй билет, мөн ирж дуулах хамтлаг дуучидыг нь хараад баярласан байх.

Тоглолтон дэр icetop хамтлагийн дуулагдаагүй үлдсэн олон дуу байсанд үзэгчид сэтгэл дундуур байсан юм.Тэдний үе үеийн хит дуунууд болох  Үргээ, Үргэлж хамтдаа, Сүлжээ, Жаргал даахгүйн зовлон гэх мэтчилэн дуугаа дуулсан бол гэх хүмүүс их байлаа.

Өнгө өнгийн солют төв цэнгэлдэхийн талбайд тэсэрч тоглолт ийнхүү өндөрлөлөө. Тэд 20-н жилийн хугацаанд   маш их зүйлийг хийсэн. Анх олуулаа нийлж урлагт реп бүжгээр хөл тавьж байсан  хамтлаг одоо хип хопийн амьд домог болжээ. Баярлалаа “icetop”.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж