“Улаанбаатар түншлэл” үзэсгэлэн, худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.09.08-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар түншлэл” үзэсгэлэн, худалдаа эхэллээ

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жил, Монгол Улсад үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Мишээл экспо” төвд “Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Есдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд үргэлжлэх үзэсгэлэнд дотоодын нийт 102 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож байгаа ажээ. Түүн дундаа хүнсний салбараас 37 аж ахуйн нэгж, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэрэгслийн 3, үнэт эдлэлийн 3, барилгын салбарын 2, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16 аж ахуйн нэгж тус тус оролцож байна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар ажиллана.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж