Оюутны 70 мянгыг он дуустал олгохоор төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.08-нд нийтлэгдсэн

Оюутны 70 мянгыг он дуустал олгохоор төлөвлөжээ

2016 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. Түүнд одоогоор эцэслэн батлагдаагүй ч хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгож, 2019 оноос аваагүй үлдсэн хүүхдүүдэд нөхөж олгохоор тусгасан байгаа. Мөн оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг бүрэн зогсоох шийдвэрийг төсвийн тодотголд тусгасан хэдий ч энэ оныг дуустал олгохоор төлөвлөөд байгаа тухай Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэллээ.

Оюутнуудад дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хүрээнд тэтгэлэг олгодог байсан юм.  

Өнгөрсөн хичээлийн жилд 61 мянган оюутан тэтгэлэгт хамрагдаж, улсын төсвөөс 15,9 тэрбум төгрөг олгожээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж