Сүүлийн үед иргэд хөдөө явахдаа усны төвшин нэмэгдсэнийг мэдэлгүй гарамтай болон гарамгүй газраар гарч байгаад машинтайгаа урсах тохиолдол их гарах болжээ. Есдүгээр сарын 4-нд гэхэд Цонжинболдог орчмын Туул голд Ланд-200 машинтай зургаан хүн живж байсныг цагдаагийн ахмад Б.Гансүх тэргүүтэй ахлагч Т.Ган-Эрдэнэ, Т.Нямдорж, Б.Чинзориг нарын цагдаагийн албан хаагчид аварсан байна.
Хур бороо элбэгтэй намрын өдрүүдэд хөдөө орон нутагт явахдаа анхаарал, болгоомжтой байж, гарамгүй газраар гарахгүй байхыг цагдаагийнхан анхааруулж байна.
Л.ХАЛИУ