“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар Б.Мөнхбаатарыг томилж, Да.Ганболдыг чөлөөлжээ.
Дээрх томилгоог “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн хийсэн байна. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс есдүгээр сарын 6-нд дээрх шийдвэрийг гаргажээ.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал болсон Б.Мөнхбаатар нь МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын хүн гэгддэг, нийслэлийн орлогч даргаар ажиллаж байсан юм.
Г.ХОРОЛ