Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 15-ны өдөр амарна гэдгийг хэвлэлээр олонтаа мэдээлсэн. Ийн амрах болсон шалтгаан нь БНХАУ-д өргөн тэмдэглэдэг “Ургацын баяр” тохиож байгаатай холбоотой.
Тэгвэл ирэх аравдугаар сарын 1-3 ны өдрүүдэд авто замын боомтууд дахиан ажиллахгүй амрах болохыг ГХЯ-наас мэдэгдлээ. Харин хил амрах эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.
Д.ЖАГАР