Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир спортын газарт 2016-2017 оны хичээлийн жилд хичээллэх спортын дугуйлан секцийн нээлтийн арга хэмжээ 9 сарын 12-нд боллоо. Аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх, Биеийн тамир спортын газрын дарга С.Түвшинбаяр болон багш дасгалжуулагчид шигшээ багийн тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ. 2016-2017 оны хичээлийн жилд 11 төрлийн дугуйлан секцэнд 600 гаруй хүүхэд хамрагдана. Аймаг орон нутгаас дэмжиж хамтран ажилласнаар тамирчдын амжилт ахиж байгааг багш дасгалжуулагчид онцолж байлаа.