Бэкхэмийн бяцхан гүнж Харпер Севен

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Бэкхэмийн бяцхан гүнж Харпер Севен

Дэлхийн хамгийн сайхан хосуудын нэг хөлбөмбөгч Дэвид Бэкхэм болон түүний гэргий Виктория Бэкхэм нар хэдхэн хоногийн өмнө бяцхан охинтой болсон билээ. Арав гаруй жил ханилсан ч халуухан хэвээрээ хосуудын мөрөөдөл биелж, тэд энэ сарын 10-нд анхны охиноо өлгийдөн авсан юм. Виктория 10-ны ням гаригт Лос-Анжелес хотын эмнэлэгт кесарь хагалгаагаар охиноо төрүүлсэн бөгөөд хосууд охиндоо Харпер Севен /Harper Seven/ гэх нэр хайрлажээ. Дэвид бяцхан гүнжийнхээ зургийг Facebook хуудсандаа нийтэлснийг хүргэж байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж