Канадын ДНБ таагүй үзүүлэлт харууллаа

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

Канадын ДНБ таагүй үзүүлэлт харууллаа

Канадын эдийн засаг 2016 оны II улиралд 1,6 хувиар унажээ.

Нефтийн агуулгатай Альбертын элсний ордын ойролцоох хаврын түймрийг бүгд санаж байгаа байх. Түймэр хойд Америкийн нефтийн олборлолтод сөргөөр нөлөөлсөн юм. Ойн түймэр эдийн засгийн өсөлтөд ч муугаар нөлөөлжээ. Канадын статистикийн албаны мэдээлснээр, экспортын уналт зөвхөн нефтийн салбарт төдийгүй, автомашин, металлын нийлүүлэлтийг буулгасан байна. Өргөн хэрэглээний барааны экспорт гэхэд 2003 оноос хойшхи хамгийн доод хэмжээнд хүрэв.

Ерөнхийдөө II улирал "маш муу" үзүүлэлттэй байгаа бол III улиралд нааштай өөдрөг үр дүн гарна гэсэн найдлага тасрахгүй байгаа ажээ. 

Канадын Төв банкны тэргүүн Стивен Полоз долдугаар сард "Дотоодын нийт бүтээгдэхүүний уналт нэг хувьтай байна. Гуравдугаар улиралд өсөлт 3,5%-д хүрнэ" гэж мэдэгдэж байсан юм.

Сануулахад, өнгөрсөн жилээс хойш бодлогын хүү 0,5 хувийн төвшинд байгаа ажээ. 


КАНАД AIIB-Т ЭЛСЭХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ

Канад улс Бээжингийн санаачлагаар байгуулагдсан Дэд бүтцийн хөгжлийн Азийн банкинд (AIIB) элсэх өргөдлөл өгсөн тухай тус улсын Сангийн сайд Уильям Франсис Морно мэдэгджээ. Энэ үйл явдал нь АНУ-ын дургүйцлийг хүргэсэн бололтой.

Харин “Канадын AIIB-т оролцохоор өргөдөл өгсөн шийдвэрийг бид дэмжиж байна" хэмээн Дэд бүтцийн хөгжлийн Азийн банкны дарга Цинь Люцань хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж