”Amova” ордны шинэ гоёл

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

”Amova” ордны шинэ гоёл

Хаврын нэгэн сайхан өдөр сэтгэмж сайтай уран дархан Светлана Амова “Ферия де Абриль” гэх Севилье хотын наадамд очжээ. Морин сүйхийн парад, шилдэг тореодоруудын наадам, бүжиг дуунаас илүүтэйгээр тэр эмэгтэйн анхаарлыг хотын гудамжны хоол, мөн замаар нэг хөглөрсөн адууны хомоол татсан гэхээр сонин. Түүний шинэ гоёлын загвар эндээс төржээ. 

P.O.S. буюу Piece of Shit гэх үнэт эдлэлийн цуглуулгын санаа ийм энгийн эхлэлтэй. Түүний "гол дүр"-д алт, мөнгө, сувд, очир эрдэнэ тогложээ. Танилцуулгыг нь л хараагүй бол үнэт эдлэлийн санаа хэрхэн төрснийг бид анзаарахгүй өнгөрч ч мэднэ. Учир нь эдгээр гоёл чимэглэлүүд өнгөрсөн зууны жараад оны Италийн эдлэл гэж харагдаж байгааг нуух юун. Орос дизайнер шинэ цуглуулгаа өнгөрсөн долоо хоногт Москвад нээж, танилцуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж