Б.Оюун-Эрдэнэ шөвгийн 16-д үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.09.15-нд нийтлэгдсэн

Б.Оюун-Эрдэнэ шөвгийн 16-д үлдлээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XV паралимпийн наадмын найм дахь дахь өдрийн тэмцээн эхэллээ. Энэ өдөр манай баг тамирчдаас сүүлийн тамирчид болох Б.Оюун-Эрдэнэ байт харваа, Г.Цогтгэрэлзээрэнцэг нар тэмцээндээ оролцож байна.

Зуны XV паралимпийн наадмын байт харвааны тэмцээнд 40 орны 137 харваач 70 метрийн рекурв, 50 метрийн компаунд болон W1 ангилалд ганцаарчилсан болон холимог багийн төрлөөр өрсөлдөж байна. Өнөөдөр 70 метрийн рекурв төрлийн эмэгтэйчүүдийн харваа болж, медальтнууд тодорно.

Монголын паралимпийн байт харвааны тамирчдаас анх удаа дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад гурван харваач эрхээ аван оролцож байна. Энэ цагт 70 метрийн рекурв төрлийн тэмцээн эхэллээ.

Б.Оюун-Эрдэнэ эхний харваанд Их Британы тамирчин Н.Таниатай таарч 6-2-оор хожин шөвгийн 16-д үлдлээ.

116. Б.Оюун-Эрдэнэ – Н.Таниа Их Британи – 6-2

  • 19-17 6+6+7 – 8+0+9
  • 21-25 7+9+5 – 9+10+6
  • 23-20 9+6+8 – 6+6+8
  • 27-24 9+10+8 – 7+8+9

18

  • Б.Оюун-Эрдэнэ – Ү Чүн Ен

Б.ОЮУН-ЭРДЭНЭ ПАРАЛИМПИЙН АВАРГА ХЯТАДЫН ХАРВААЧТАЙ ДАХИН ТААРЛАА

Б.Оюун-Эрдэнэ дараагийн харваагаа Хятадын тамирчин Ү Чүн Ентэй хийхээр боллоо. Хятадын тамирчин наймдугаар сарын 10-ны өдөр болсон урьдчилсан харваанд 637 оноог авч паралимпийн рекордыг шинэчлэн тогтоосон. Мөн тэрээр багийн холимог харваанд алтан медаль хүртэхдээ хагас шигшээд манай багийг хожсон юм. Б.Оюун-Эрдэнэ Риогийн наадамд Хятадын тамирчинтай хоёр дахь удаагаа таарлаа. 

Байт харвааны шигшээ харваа Улаанбаатарын цагаар шөнийн 03.00 эхэлнэ.

Паралимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байгаа Б.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 11-ний өдөр болсон багийн холимог харваанд 40 орноос шилдэг 4-т багтсан билээ. Тэгвэл өнөөдөр тэрээр ганцаарчилсан төрлийн шийдвэрлэх харваанд оролцож байна.

Дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад Монголын гурван харваач Риогийн паралимпид оролцож байна.

Паралимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байгаа Б.Оюун-Эрдэнэ Их Британы тамирчинг хожин шөвгийн 16-д үлдлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж