
дөрвөн ой тохиосон улсын баяр наадам өндөрлөж, аймгуудын баяр наадам
айсуй. Үндэсний их баяр наадам, Монголын Тулгар төрийн 2220 жилийн ой,
Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний
хувьсгалын 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын
өмнө Булган, Говь-Алтай, Орхон, Сүхбаатар зэрэг аймгууд баяр наадмаа
өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн бол бусад аймгуудын баяр наадам энэ
сарын 22-ноос эхэлж байна. Энэ жил Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд,
Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймгийн 80, Баянхонгор, Дундговь аймгийн
70, Дархан-Уул аймгийн 50, Говьсүмбэр аймгийн 20 жилийн ой тохиож
байгаа юм.
Аймгуудын баяр наадмын хуваарь:
Хөвсгөл: Аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, аймгийн баяр наадам долдугаар сарын 22, 23-ны өдөр болно.
Сэлэнгэ: Аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, аймгийн баяр наадам долдугаар сарын 22, 23-ны өдөр болно.
Өмнөговь: Аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, аймгийн баяр наадам долдугаар сарын 22-23-ны өдөр болно.
Дархан-Уул: Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ой, аймгийн баяр наадам долдугаар сарын 23, 24-ны өдөр болно.
Увс: Баруун бүсийн даншиг наадам, Увс аймгийн 80 жилийн ой, аймгийн баяр наадам долдугаар сарын 28, 29-ны өдөр болно.
Дундговь: Аймгийн наадам, аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг долдугаар сарын 28, 29, 30-ны өдөр тэмдэглэнэ.
Ховд: Аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, аймгийн баяр наадам долдугаар сарын 28-29-ны өдөр болно.
Өвөрхангай: Аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, аймгийн баяр наадам долдугаар сарын 27, 28, 29-ны өдөр болно.
Дорноговь: Говийн бүсийн даншиг наадам, аймгийн 80 жилийн ой долдугаар сарын 29, 30, 31-ны өдөр болно.
Говьсүмбэр: Аймаг байгуулагдсаны 20, Сүмбэр сумын 80 жилийн ой, аймгийн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдөр болно.
Дорнод: Зүүн бүсийн даншиг наадам, аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, аймгийн баяр наадам долдугаар сарын 29-30-ны өдөр тус тус болно.