Англи улсын иргэн 53 настай Стив Нэш нас барсан байдалтай олдсон тухай дуудлага есдүгээр сарын 1-ний 02.40 цагт цагдаагийн байгууллагад ирсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл Английн иргэний амийг хөнөөсөн этгээдийг өнөөдөр цагдаагийн байгууллагынхан баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр орой 18.00 цагийн орчимд баривчилсан байна. Архангай аймгийн иргэн энэ хэргийг үйлдсэнийг цагдаагийн байгууллагынхан тогтоожээ. Улмаар талийгаачаас алдсан эд зүйлийг хулгайлж нуусан газрыг олж илрүүлэн хурааж авсан байна. Одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг албаныхан хэллээ. Маргааш 11.00 цагт энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж магадгүй гэх тайлбарыг хэллээ.
Дашрамд дуулгахад, энэ хэрэгт аймгийн Цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм.
Б.ЗАЯА