Трамп, Путин нарын харилцан магтаал

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

Трамп, Путин нарын харилцан магтаал

"Оросын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүний хувьд ерөнхийлөгч Обамагаас хамаагүй дээр" гэж Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт "NBC" телевизээс  Нью-Йоркт явуулсан чуулга уулзалтын үеэр мэдэгдлээ.

"Путин өөрийн орны байдлыг маш сайн хянаж байна. Мэдээж Оросын систем АНУ-ынхаас өөр. Гэсэн хэдий ч тэр ерөнхийлөгч Барак Обамагаас хамаагүй үр дүнтэй ажиллаж байна” гэж Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп хэлжээ. Хиллари Клинтон мэтийн бусад хүмүүс харин Путиныг шүүмжилсэн байлаа.

Трамп Орост Крымыг нэгтгэсэн тухай бас хэлсэн бөгөөд Орост хандан Клинтоны Төрийн нарийн бичгийн дарга байсан үеийн цахим шуудангийн олдохгүй байгаа захидлуудыг ил гаргахыг уриалжээ.

“Хурц, тод тэрбумтан" гэж Путин түүнийг хэлсэн талаар Трампаас тайлбар хүсэхэд, “Магтаалыг хүлээж авсан. Харин тэр надад нөлөөлөөгүй" гэж хариулсан байна. 


Трамп ийн Путины талаар сэтгэгдэл хэлснийг Европын хэвлэлүүд нэлээд тэвдүү хүлээн авч байна. Британийн хэвлэл энэ хоёр сүүлийн үед нилээд “нөхөрсөг” байгааг бичихдээ "Тэдний харилцан магтаал сэжиг төрүүлж байна" гэжээ. Харин Вашингтон дахь BBC агентлагийн сурвалжлагч Энтони Зеркэр "Трамп өөрийн санаа бодлыг илэрхийлэх сонирхолтой хэлбэр болгож Путиныг олонтаа магтах боллоо" гэсэн байв. 

Трампын тайлбарыг эх газрын Европ анзаарахгүй өнгөрөөж чадсангүй. Европын мэдээний томоохон агентлагууд Путины талаар хэлсэн түүний яриаг анзаарчээ. Германы "Der Spiegel" сонин тэмдэглэхдээ, "Путиныг магтсан Дональд Трамп Орост ойр гэдгээ дахин харууллаа” гэж дүгнэсэн байв.

Өөр нэг хэвлэл болох "Sueddeutsche Zeitung" мэдээлэхдээ, Путины тухай Трампын “маргаантай” мэдэгдлийг онцлон, "Оросын лидертэй нягт хамтран ажиллана" гэснийг нь тэмдэглэжээ. Иймэрхүү санаа Францын хэвлэүүдэд ч нилээд харагджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж