"ТрампТрак", "МиниМэй", "КимЧенГрад", "ОбамаМустанг" гэхчлэн маш хөгжилтэй загвар бүхийг автомашинуудыг англичууд бүтээжээ. Автомашин худалдааны “Carwow” компанийнхан "Хэрэв улстөрчдийг машины тухай зурмал киноны баатрууд болговол ямар харагдах вэ?" гэсэн сэдвийг баяжуулан, шинэ "загвар"-ын машинуудыг ийн сэтгэн, дүрсэлжээ.
Владимир Путин ба Lada 4×4
Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг англичууд “Lada 4×4” загварын орос жийптэй зүйрлэжээ. Энэ машин европт танигдаагүй ч нутагдаа их алдартай байх гэнэ. "Баавгай агнахад тохиромжтой" гэж англичууд түүнийг тодотгожээ.
Ангела Меркель ба Volkswagen Golf
“Volkswagen Golf” шиг алдартай машин Европт үгүй. Харин эх оронд нь түүнийг багагүй шүүмжилж, илүү хүртээмжтэй “SEAT Leon”, “Skoda Octavia” загварыг илүүд үзнэ.
Дональд Трамп ба Ford F-150
Пикап “Ford F-150” загвар нь Америкийн дотоодын зах зээлд худалдагдсан тоогоороо лидер юм. Түүгээр Дональд Трампыг төлөөлүүлэхэд яг таарна гэж зураачид үзжээ.
Сильвио Берлускони ба Fiat 500L
Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлусконийг англичууд “улс төрийн хошин шог” гэж үздэг. “Fiat 500L” гэх загвараа минивэн төрлийн машин болгох гэсэн италичуудын санааг тэд энэ удаа элэглэжээ. Ийм машин нь экс ерөнхий сайдын “бунга-бунга” стилийн секс үдэшлэгт тохирно гэж англичууд үзсэнээс гарцаагүй.
Тереза Мэй ба Mini
Нэгдсэн вант улсын 76 дахь ерөнхий сайд Тереза Мэй засаглалд нэлээдгүй ээдрээтэй үед гарч ирэв. “Mini” загвар Мэйн улс төрийн бэкграундыг төлөөлнө гэж тэд тооцсон бололтой. "Брэкзит" (ЕХ-ноос Их Британи гарах) ба Манант Альбионы бороотой чийглэг цаг агаар "МиниМэй" загварын сэтгэл ямар байгааг харуулжээ.
Барак Обама ба Ford Mustang
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг “Ford Mustang”-аар (Америкийн спортын автомашинуудын нэг төрөл) “Carwow”-ын мэргэжилтнүүд төлөөлүүлжээ. Обамагийн коктайльд дуртай нь ч нөхөрсөг шог зурагт харуулсан байна.
Борис Жонсон ба Morgan 3 Wheeler
Сахилгагүй сурагч шиг ааштай Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон англичуудын шоглоомын бай болох нь их. “Morgan 3 Wheeler” загвар өлгөгдсөн байгаа нь улстөрчийн этгээд ааш араншинг харуулах юм шиг.
Хилари Клинтон ба Tesla 3
Хилари Клинтоныг ерөнхийлөгч болно гэж олон хүн хэлж байгаа. Тэгвэл Хилари АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч гэж бичигдэнэ. Тэр “Tesla 3” гэдэг цахилгаан машины загвартай олон талаар төстэй. Тэдний аль алинийх нь ирээдүйд зарим нэг эргэлзээ төрж байгаагаараа ч мөн адил гэхэд болно.
Тони Блэр ба Rover 75
Британийн экс ерөнхий сайд Тони Блэйрийг цэргийн гэмт хэрэгт буруутгах хүртэл нь ард нийтээр хайртай улстөрч гэж хүрээлж иржээ. Тиймээс англичууд Хятадын өмч болтлоо сайн машин байсан “Rover 75” загвартай түүнийг зүйрлүүлбэл таарна гэж үзсэн бололтой. Хятадууд загварыг “MG ZT 260” нэртэй хуулбар болгосон билээ.
Kим Чен Ун ба Урал-4320
Бүх зүйл БНАСАУ-ын нам, арми, ард түмний лидер Kим Чен Ун-д таалагдах шаардлагагүй. Европт түүнийг дэлхийн хамгийн аюултай хүн гэж үздэг. Тийм ч болохоор Солонгосын Ардын армийн командлагчийн “Урал-4320” машинд байрлуулсан “Град” гэдэг пуужингийн бөөнөөр буудах төхөөрөмжөөр түүнийг төсөөлүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР