Норвегийн нийт орлого энэ жилийн хоёрдугаар улиралд 328 тэрбум норвеги крон ($39,78 тэрбум доллар) болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,3 хувиар бага байна гэж тус орны Статистикийн төв товчооны (SSB) мэдээнд өгүүлсэн байна.
Норвегийн төсвийн зарлага энэ оны II улиралд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс найман хувмар буурч, 333 тэрбум норвеги крон болсон байна. Ийн Норвеги улс 1990-ээд оны дунд үеэс хойш төсвийн алдагдал нь анх удаагаа таван тэрбум крон болжээ. Нефтийн бүтээгдэхүүний ашиг бурсан, SDFI (State's Direct Financial Interest) сан дундарсан нь ашиг буурах үндэс нь боллоо гэж SSB мэдээлэв.
Тус улсын нефтиэс орох орлого нь өнгөрсөн оны мөн үед 46 тэрбум крон басйан бол энэ онд 23 тэрбум крон болтлоо буурчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР