Орон нутгийн сонин “МIA”-д мэдээлснээр ням гаригт /2015.09.12/ Македони улсын нийслэл Скопье хотоос 2 км-ын зайд 5,3 магнитуудын газар хөдөлж, 100 орчим хүн шархадсан байна.
Газар хөдлөлт 10 км-ын гүнд чичирхийлсэн бөгөөд Скопье хотын олон байшин барилгын хана цуурч, цонх хагарснаас иргэд нилээдгүй цочролд орсон аж.
Зарим гэмтсэн иргэд хэлэхдээ “Хэрвээ иргэд цочролд ороогүй байсан бол гэмтэж, бэртэхээс урьдчилан сэргийлж чадах байсан” гэжээ.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: RUSSIA TODAY