”Бөхийн өргөө”-нд болох барилдааны хуваарийг баталжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.13-нд нийтлэгдсэн

”Бөхийн өргөө”-нд болох барилдааны хуваарийг баталжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос зохион байгуулдаг заал танхимын барилдааны намрын нээлт, Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 9-нд болсон билээ. Нээлтийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэсэн.

Долоо, наймдугаар сард улсын болон аймаг, бүсийн наадамд зодоглосон бөхчүүд одоо бэлтгэл сургуулилтаа жигдэлж, “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах цуврал барилдаануудад зодоглоход бэлэн болжээ. МҮБХ-ноос гаргасан хуваарь ёсоор ирэх жилийн наадам хүртэл дараах барилдаанууд "Бөхийн өргөө"-нд болох нь ээ. 


УЛС АЙМГИЙН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН

  • IX/09 – Монгол улсад Барилгын салбар үүссэний 90 жилийн ойн барилдаан   
  • IХ/17 – Хилчдийн өдөрт зориулсан барилдаан 
  • X/09 – Баянзүрх хайрханы хишиг барилдаан     
  • X/15 – Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойн барилдаан 
  • X/23 – Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан  
  • XI/13 – Хантайшир дэвжээний 15 жилийн ойд зориулсан барилдаан
  • XI/26 – Улс тунхагласны өдөрт зориулсан барилдаан    
  • ХII/18 – Богд хан хайрханы хишиг барилдаан  
  • XII/28 – Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан    
  • I/13 – Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан  
  • I/22 – Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан    
  • II/12 – “Сар шинийн сорилго” барилдаан  
  • II/26 – Гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан    
  • III/01 – Эх орончдын өдөрт зориулсан барилдаан
  • III/18 – Зэвсэгт хүчний ойд зориулсан барилдаан  
  • III/26 – Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаан   
  • IY/09 – Сонгино хайрханы хишиг барилдаан 
  • IY/23 – Гарьд цолны хүндэтгэлийн барилдаан
  • Y/14 – Арслан цолны хүндэтгэлийн барилдаан
  • Ү/28 – Аварга цолны хүндэтгэлийн барилдаан
  • YI/04 – Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
  • YI/25 – “Наадмын сорилго” барилдаан

АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН

  • IX/25 – Улсын начин Ш.Шаравжамцын нэрэмжит нээлтийн барилдаан    
  • Х/16 – Улсын заан С.Гүржавын нэрэмжит ээлжит барилдаан 
  • XI/20 – Есдүгээр сарын ээлжит барилдаан
  • XII/11 – Өсвөрийн Хан Хэнтийн аварга  дэвжээний нэрэмжит барилдаан     
  • I/15 – “Талх чихэр”-ийн Хэвийн боовны баярт зориулсан барилдаан
  • II/24 – Тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан
  • III/19 – Наурызын баярт зориулсан барилдаан   
  • IY/16 – Дөрөвдүгээр сарын ээлжит барилдаан
  • Y/21 – Тавдугаар сарын ээлжит барилдаан
  • YI/11 – Бүх цэргийн наадмын барилдаан 

СУМЫН ЦОЛТОН ЗАЛУУ БӨХЧҮҮД, ӨСВӨР ҮЕИЙН БА НИЙТИЙН МОНГОЛ БӨХИЙН БАРИЛДААН

  • IV.17 – Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан
  • II/25 – Сар шинийн баярт зориулсан барилдаан
  • YII/ 11-12 Улсын баяр наадмын өсвөрийн бөхчүүдийн барилдаан   
  • Х/01-02 – Хөвгүүд залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан 
  • Х/08 – Бөхийн намрын баярын барилдаан
  • ХII/17 – Бөхийн өвлийн баярын барилдаан
  • II/23 – Сар шинийн баярын  барилдаан
  • IҮ/08 – Өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан
  • YI/03 – Бөхийн зуны баярын барилдаан

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж