Ганга нуурт ганганалдах шувууд нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.09.13-нд нийтлэгдсэн

Ганга нуурт ганганалдах шувууд нэмэгджээ

Ганга нуурын ус татарч, сайр шавар болж буй тухай харуусам мэдээг хангалттай сонссон. 

Тал нутгийн нүдэн жаахан нуурын ус ширгэсэн явдлыг энэ намрын хамгийн уйтай үйл явдлаар тодотгож болохоор байлаа. Харин ойрын хэдэн өдрийн бороонд Ганга нуур багахан ч болов сэргэсэн гэсэн урамтай мэдээг Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга В.Сүхбаатар дуулгалаа.  

Тэрбээр хэлэхдээ:

-Сүүлийн хэдэн өдөр дараалан орсон ус ихтэй бороонд Ганга нуур маань дажгүй сайхан өнгө заслаа. Нуурын усны төвшин бага боловч нэмэгдэж, ус нэмэгдэх хэрээр ирж чуулах шувуудын тоо нэмэгдэж байна. Нууранд долоохон хун үлдээд байсан бол 24 болж. Өчигдөр очиж тоолоход  мянга орчим хошуу галуу ирчихсэн байна. Урьд нь 200-300 л байсан юм гэлээ.

Зунжин хүлээгээд хураагүй үүл саяын хэдэн өдөрт хурж, зуны саруудад ороогүй бороо намрын шаргал өдрүүдэд оржээ.

Ганга нуурын ширгэсэн хэсгийн зураг

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж