Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат барилгын салбарынханг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ирсэн төлөөлөгчид өөр өөрсдийн тулгамдаж буй асуудлаа тайлбарлалаа. Тухайлбал, Барилгын төсөвчдийн холбооны тэргүүн Д.Санж "Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоох хэрэгтэй. Баахан дэд бүтэцгүй орон сууц баригдаад байна. Харин "Сайн хашаа" хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв" гэлээ. Мөн дээд шатндаас гарч байгаа шийдвэр хэрэгжихгүй байна. Учир нь тэрхүү шийдвэртэй зөрчилдсөн журам зааврыг дүүргийн удирдлагууд гаргаж байна, банк, санхүүгийн байгууллагын хүү өндөр байна гэлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэдний саналыг сонсож дуусаад, "Банк, санхүүгийн байгууллага эрүүл бус байна гэдэг шүүмжлэл олон салбараас ирж байна. Иймд банк, санхүүгийн салбарт томоохон хэмжээний өөрчлөлт оруулна" гэлээ.
Т.НОМИН