G20 саммит дээр уулзахдаа Орос, Францын лидерүүд энэ жилийн аравдугаар сард Путины Францад хийх айлчлалын талаар дэлгэрэнгүй ярилцжээ.
Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин ирэх аравдугаар сард албан ёсны айлчлалтыг Францад хийхээр төлөвлөөд байгаа нь хоёр орны лидерүүд Ханжоуд тусгайлан уулзсаны дараа тодорхой болжээ.
“Бидэнд хоёр талын харилцааны талаар ярилцах боломж гарна. Бид олон улсын асуудлын талаар нэлээдгүй удаан ярилцсан. Орос, Францад хамааралтай асуудлаа бид шийдэхээр хичээх болно” гэж Путин хэлсэн байв.
Харин Олланд хоёр орны хооронд шийдээгүй улс төр, эдийн асуудал байгааг хэлсэн юм.
“Оросын Ерөнхийлөгчийг Францад айлчлах үеэр Бид Сири, Украины талаар дэлгэрэнгүй ярилцах болно” гэж Олланд хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР