Хилийн боомтууд амарна

Хуучирсан мэдээ: 2016.09.13-нд нийтлэгдсэн

Хилийн боомтууд амарна

Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд энэ сарын 15-ны өдөр буюу пүрэв гаригт амрахаар болжээ. БНХАУ-ын талаас дипломат шугамаар урьдчилан мэдэгдсэнээр тус улсын “Намрын баяр” энэ сарын 15-нд тохиож байгаа аж. 
Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу урьдчилан мэдэгдсэн тул Монгол Улсаас БНХАУ-руу нэвтрэх автозамын хилийн боомтууд амрах юм байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж