Christian Dior ордны намар-өвлийн үзүүлбэр дээр загвар өмсөгчид нэг л донжтой байлаа. Экстрем, бараан өнгөтэй уруулын зэрэгцээ тэднийг ер бусын гэхээр хэлбэртэй нүдний шилээр гоёжээ. Эдгээр шилний линзүүд нь алсаас харахад хачин этгээд, ойроос харахад угалзан хээний график нь харагдана. Шилний давхрагууд навчин хээг үүсгэж байгаа ч линз нь зузаарсангүй.
DiorUmbrage
Шилний өнгийг шилний зүүлт нь үргэлжлүүлжээ. Шилний шинэ загваруудыг DiorUmbrage гэж нэрлэсэн ба удалгүй нэрийн барааны дэлгүүрүүдээрээ худалдах юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР