АТГ Н.Энхбаярт яллах дүгнэлт үйлдлүүлэх санал гаргалаа

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

АТГ Н.Энхбаярт яллах дүгнэлт үйлдлүүлэх санал гаргалаа

Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгаcнаа мэдэгдлээ.

Авлигатай тэмцэх газар МАХН-ын дарга Н.Энхбаярыг худалдан авах гэрээгээр халхавчилж, бусдын обьектийг үнийн зарим хэсгийг төлөлгүй авч, залилан мэхэлсэн, бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож, өдөөн түлхсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэргүүдэд яллагдагчаар татаж, улмаар хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.

Хуулийн заалтаар нь тайлбарлавал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт Н.Энхбаярыг яллагдагчаар татахаар санал гаргажээ.

Д.УЛАМБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж