Францын цагдаагийн газар экстримист үзэлтэй бүсгүйчүүд Парисын Гар Де Лёоны галт тэрэгний зогсоол дээр бөмбөг дэлбэлэх гэж байсныг илрүүлэн баривчилсан байна.
Францын дотоод хэргийн сайдын мэдээлж буйгаар дээрх бүсгүйчүүд ИУ-ын томоохон удирдагч Абу Мухамед ал-Аднаниг амь үрэгдсэнд хонзогнон, дээрх халдлагыг үйлдэхээр зэхэж байсан аж.
Өнгөрөгч Пүрэв гаригт /2016.09.08/ Парисаас 20 кмын зайд орших Boussy-Saint-Antoine хэмээх газарт тэднийг баривчилсан байна.
Дотоодын сайдын мэдээлж буйгаар дээрх бүсгүйчүүд 39,23,18 настай байсан аж.Тэдгээрийн нэг нь цагдаагийн албан хаагчыг баривчлах гэж байхад нь эсэргүүцэн мөрийг нь хутгалан шархадуулсан байна.
Өнгөрөгч долоо хоногт Парис хотын ойролцоо халдлага үйлдэхийг завдсан хоёр тохиолдол гарсан бөгөөд хоёуланг нь эмэгтэйчүүд үйлдэхээр зэхэж байжээ.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: RT