Равенсбрюкт зовлонгоо эдлэгчид

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Равенсбрюкт зовлонгоо эдлэгчид

Миний
уншсан дараагийн ном энэ байлаа. Энэ ном нь хүн төрөлхтөний түүхэн дэх
хамгийн аймшигт дайны галыг асаасан Гитлер, түүний зандалчдын яргалал,
фашистын эрүү шүүлтийн газар хоригдож байсан ямар ч гэм зэмгүй хүмүүсийн
зовлон зүдгүүрийн тухай юм. 

Номыг бичсэн Шарлотта Мюллер  нь Германы коммунист
намын гишүүн байсан бөгөөд Белгид намын нууц ажилтан хийдэг байжээ.
Гитлерийн арми европыг эзлэсний дараа эх орноосоо урвасан хэмээн
буруутгагдаж ял эдлэж, шоронд ял эдлэх хугацаа нь дуусмагц нь түүнийг
Равенсбрюкийн хорих лагерт авчирсан байна.

Равенсбрюкт хоригдогсод хорт хийгээр хордуулах,
бөөнөөр нь буудах, халдвар үүсгэгчээр тарих зэрэг хүний хэрээс хэтэрсэн
тамлал, зовлон зүдгүүр туулахдаа ариун нэр төр, эрхэм чанараа алдалгүй
хадгалж үлдэн, бүх хүчэээ фашизмын эсрэг тэмцэлд зориулсан
эмэгтэйчүүдийн тухай зүрх зүсэм бичсэн байна.

Уншиж байхдаа яаж ийм аймаар яргалалыг тэвчиж
чаддаг байнаа гэж бодогдож байсан. Амьд байх, амьдрах хүсэл нь л тэднийг
тэвчүүлдэг байсан биз. Гэвч юунд найдаж…гайхмаар. "Хүн
зовлонг даадаг, жаргалыг даадаггүй
" гэдэг нь үнэн бололтой.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж