Нийслэл хотод 6000 өрх цахилгаангүй амьдарч байгаа гэх судалгааг Эрчим хүчний яам гаргажээ. Уг асуудлыг шийдэхэд хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгарч байгаа тул эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 21, 27-р хорооны 1500 өрхийг цахилгаантай болгох ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн байна. Уг ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.
“Дараагийн ээлжинд мөн тооны айлыг эрчим хүчээр хангах ажил хийгдэнэ” гэж Эрчим хүчний сайд П.Ганхүү хэллээ. Цахилгаангүй байгаа 6000 өрхийн дийлэнх хувийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суудаг айлууд эзэлж байна.
Т.НОМИН