“Сэлэнгэ Пресс” боломжоо алдлаа

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

“Сэлэнгэ Пресс” боломжоо алдлаа

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн 13 дугаар тойргийн нээлтийн тоглолтыг ижил 18 оноотой явсан “Сэлэнгэ Пресс”, “Дэрэн” багууд хийлээ.

Тоглолтын нэгдүгээр үе гоолгүй тэнцээгээр өндөрлөхөд ойрхон байсан ч 45+1 минутад “Сэлэнгэ Пресс” багийн ахлагч А.Мөрөнгийн торгуулийн талбайн гаднаас зүүн хөлөөрөө гүйцэтгэсэн цохилт хаалганы торыг хөдөлгөсөн. Ийнхүү эхний хагасыг “Сэлэнгэ Пресс” эзэлсэн бол хоёрдугаар үеийн 59’ минутад өнөөх А.Мөрөнгийн дамжуулалтаар Н.А.Виктор тооны харьцааг 2:0 болгон холдуулав.

Гэвч тэднийг гоолын баяраа тэмдэглэж дуусаагүй байхад “Дэрэн” багийн Алт.Тэмүүжин торгуулийн талбайн гаднаас А.Мөрөнгийнхтэй тун төстэй нэгэн цохилтоор тоог 2:1 болгон ойртууллаа. Эцсийн шүгэл дуугарах хүртэл “Сэлэнгэ Пресс” энэ үр дүнгээ хадгалаж чадвал өрсөлдөгчөөсөө гурван оноо холдох байсан. Гэвч үндсэн цагийн 87 дахь минутад залуу бүрэлдэхүүнтэй “Дэрэн” хэний ч таамаглаагүй нэгэн довтолгооны хувилбарыг зохион байгуулж, төгсгөлийг нь Э.Өнө-Эрдэнэ амжилттай гүйцэтгэсэнээр тооны харьцаа 2-2 болон тэнцсэн. Тийнхүү тоглолт 2:2-оор дуусаж “Сэлэнгэ Пресс”, “Дэрэн” багууд хүснэгтийн дунд хэсэгт оноо тэнцүү бичигдсэн хэвээр үлдлээ.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж