“60 тэрбум”-ын бичлэгийн хэрэгт хоёр иргэнийг сэжиглэжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

“60 тэрбум”-ын бичлэгийн хэрэгт хоёр иргэнийг сэжиглэжээ

МАН-аас сонгуулийн дараа хүсэлт гаргасны дагуу хуулийн байгууллагынхан тус намын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгийн хэргийг шалгаж буй аж.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг шалгах харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хэргийг шалгаж дууссан бол гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад уг хэрэгт холбоотой хоёр иргэнийг тогтоож, сэжигтнээр татжээ. Тэднийг эвлүүлэг хийсэн, далайлган сүрдүүлсэн, бусдыг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүү үүсгэн байцааж байгаа гэлээ.

Сонгуулийн үеэр буюу өмнө нь Ардчилсан намын удирдлагууд мөн дээрх бичлэгийг шалгуулах хүсэлтийг АТГ-т гаргаж байсан юм. Тухайн үед МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай утасны яриа, бичлэгийг шалгуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ханджээ.

Шүүхийн шинжээчид бичлэгийг хянаж, шинжлэх явцад тэрхүү бичлэг дэх албан тушаалтнуудын яриа нь тэднийх биш, эвлүүлэг болохыг тогтоосон байдаг. Тиймээс АТГ энэхүү шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан юм.

СОНГУУЛИЙН ҮЕЭР ЦАЦАГДСАН АУДИО БИЧЛЭГ


480 ОРЧИМ ИРГЭН 120 САЯ ТӨГРӨГӨӨР ХОХИРЧЭЭ

Монгол Улсын иргэдийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж авч, гадаадад гүйлгээ хийсэн тохиолдол бүртгэгдсэн тухай ЦЕГ-аас өнөөдөр мэдэгдлээ. Залилангийн энэхүү хэргийг илрүүлэхээр мөрдөн шалгах явцад 480 гаруй иргэний картыг ашиглаж, 120 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байжээ. Тус хэрэгт БНХАУ-ын хоёр иргэнийг буруутган сэжигтнээр татаж, саатуулан байцааж эхэлсэн байна. Цаашид хохирогчийн тоо, мөнгөн дүн өсөх магадлалтайг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү анхаарууллаа. Тиймээс иргэд цахим картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хаалгах, итгэлгүй хүнд картаа өгч явуулах, АТМ-ээс мөнгө авахдаа ардаа хүн байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй аж. Мөн мэссэж банкны үйлчилгээ хэрэглэж хэвшихийг цагдаагийнхан зөвлөв.

 

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж