
Amazon.com энэхүү бүтээгдэхүүнээ анх 164 доллараар худалдаж байсан ба AT&T компанитай хамтран ажиллаж, зар сурталчилгаа гаргах болсноор ийнхүү үнээ хямдаруулсан аж.
Шинэ загварын Kindle 3G-д дэлгэц хамгаалагчаар болон нүүр хуудасны дээд талд зар сурталчилгаа гардаг болж эхэлжээ. Энэ нь уншигчдад саад болохгүй хэмээн Amazon-ынхон амлаж байна.
Хэрвээ та огт зар сурталчилгаа гаргахгүй байх хүсэлтэй бол арай ахиу үнээр буюу 189 доллараар худалдаж авах боломжтой гэнэ.
Н.Наран