“Хүмүүс ээ, сайхан гэж юуг хэлэх вэ
Хүмүүс ээ, жаргал гэж юуг дуулах вэ” хэмээх “Guys” хамтлагийн 20 жилийн ойд зориулсан “Хүмүүс ээ” шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ.
Энэхүү шинэ уран бүтээлийн үг, аяыг тус хамтлагийн дуучин А.Төгсбаяр зохиосон байна. Амьдралын гэрэл гэгээ, сайн сайхан бүхнийг магтан дуулагч “Guys” хамтлагийнхан 2017 онд 20 жилийнхээ ойг тэмдэглэх ажээ.
А.СҮРЭН