Чуулганы өмнө МАН-ын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2016.09.02-нд нийтлэгдсэн

Чуулганы өмнө МАН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр УИХ-ын чуулган 10.00 цагт эхлэх хуваарьтай ч одоог хүртэл хуралдаж эхлээгүй байна. Учир нь өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан МАН-ын бүлэг хурал зарлаж, саналаа нэгтгэхээр болсон гэнэ. Бүлгийн хуралдааныг 12:00 цагт товложээ.

Өчигдөр тус бүлгийнхэн хуралдаж, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасахгүй байх шийдвэр гаргасан. Мөн 150 м/кв орон сууцнаас татвар авах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулахаар болсон.

Тиймээс өнөөдөр хуралдах бүлгийн хурлаар төсвийн тодотгол болоод Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг бусад хэд хэдэн асуудалтай холбогдуулж саналаа нэгтгэх бололтой.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж