Зуны зугаатай өдрүүдийг ардаа орхисон хүүхэд багачууд, залуус өнөөдөр сургууль цэцэрлэгтээ гоёлоо өмсөн очиж байна. Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд, залуусын амьдралынх нь бас нэгэн түүх, хичээлийн шинэ жил эхэлж байгаа нь энэ. Өнөөдөр эрдэм номынхоо их өргөөг зорьж байгаа хүүхэд багачууддаа ихийг сурч, эрдэм мэдлэгийн эзэд болоорой гэж хүсэн ерөөж байна.