Турк, Израйл харилцаагаа албан ёсоор хэвийн болгов

Хуучирсан мэдээ: 2016.09.01-нд нийтлэгдсэн

Турк, Израйл харилцаагаа албан ёсоор хэвийн болгов

Лхагва гаригт /2016.08.31/ Дайли Сабагийн мэдээлснээр Туркийн парламент Израйль, Туркийн харилцааг хэвийн болгох баримт бичгийг батлав.

Энэхүү баримт бичигт  хоёр орны дипломат харилцааг дахин сэргээн, хэдхэн долоо хоногийн дараа элчин сайдуудаа солилцохоор болсон байна.

Өмнө нь Израиль, Турк хоёр олон жилийн турш холбоотон байсан боловч 2010 онд Израилийн флот Газын зурвасын бүслэлтийг давахыг оролдсон Туркийн хөлөг онгоцнууд руу довтолсноос Туркийн 10 иргэн амиа алдсаны дараа хоёр орны харилцаа эрс муудсан аж.

Удаан хугацааны турш уулзаж хэлэлцсэний эцэст талууд ийнхүү элчин сайдуудаа солилцохоор болсон байна.

 Г.АНУДАРЬ

Эх сурвалж: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж