Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Microsoft ба цэвэрлэгч











Нэгэн ажилгүй залуу цэвэрлэгчийн ажилд
орохоор Микрософт компанид очжээ. Хүний нөөцийн ажилтан тестээр шалгалт
аваад
ярилцлагад дуудав. Тэрээд “Та манайд тэнцсэн. Та бидэнд e-mail хаягаа
өгнө үү?
Бид танд ажилд ороход бөглөдөг анкет, мөн хэзээнээс ажлаа эхлэх хугацааг
мэдэгдсэн
e-mail явуулах болно” гэв. Харин нөгөө залуу надад компьютер, тэр бүү
хэл
интернэт хаяг байхгүй гэв.  Тэгэхэд хүний нөөцийн ажилтан түүний өмнөөс
харамсаж байгаагаа хэлээд интернэт хаяггүй бол гэр байхгүйтэй адил
байдаг
бөгөөд байхгүй хүнд ажил олгох боломжгүй гэдгийг ч хэлэв.

           
Залуу урам нь хугаран яахаа мэдэхгүй тэндээс гарлаа. Халаасандаа ердөө
аравхан
доллартой. Гэртээ харих замдаа нэг дэлгүүр ороод 10$-оороо нэг хайрцаг
улаан
лооль худалдаж авав. Тэгээд айлын хаалга тогшин улаан лоолио зарж эхлэв.
Тэгсэн
2 цагийн дотор мөнгө нь хоёр дахин өссөн байлаа. Энэ байдлаар дахин хэд
хэдэн
удаа улаан лооль худалдаж аваад зарахад орой гэртээ 60 доллартай
харьжээ. Иймэрхүү байдлаар амьдарч болох юм байна гэдгийг ойлгосон залуу
өглөө эрт гэрээсээ гараад орой үрий болтой ажиллаж эхлэв. Өдөр бүр мөнгө
нь 3,
4 дахин өсдөг байлаа. Иймхүү хэсэг хугацаань дараа гар тэрэг худалдаж
авав.
Дараа нь түүнийгээ ачааны машин болгов. Удалгүй их хөдөлмөрлөсний эцэст
тээврийн компанитай болжээ. 5 жилийн дараа залуугийн компани улсын
хамгийн том
хүнсний сүлжээ компаниудын нэг болжээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж