“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилов

Хуучирсан мэдээ: 2016.09.05-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилов

  • Энэ онд улсын хэмжээнд  9168 хүүхдийн суудалтай 22 сургууль, 500 ор /900 суудалтай таван цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор, зургаан спорт заал, найман дотуур байр ашиглалтад орж буй ажээ. Үүнээс Улаанбаатар хотод 2560 суудалтай зургаан сургууль, 500 ор/900 суудалтай таван цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор, спорт заал, дотуур байр тус бүр нэг ашиглалтад орох юм байна. Гэсэн хэдий ч сургууль цэцэрлэг хүрэлцээгүй хэвээр дунд сурагчид гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгийн насныхан гэртээ цоожлуулан үлддэг хэвээр байна. Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд улсын хэмжээнд нийт 24 сургууль гурван ээлжээр хичээллэж, нийт сурагчдын 1.2 хувь буюу 6,3 мянга нь гуравдугаар ээлжинд хичээллэж байжээ.


  • Энэ жил сурах бичгийн дундаж үнэ 2720 төгрөг байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУЯ/-наас онцлон мэдээлжээ. 5200-6200 төгрөгийн үнэтэй казак хэлний ном хамгийн үнэтэйд тооцогдож байгаа бол 1300-1500 төгрөгийн үнэтэй ном ч байгаа ажээ. БСШУЯ-наас сурах бичгийн үнийн жагсаалтыг олон нийтэд зарласан бөгөөд номын дэлгүүр, худалдааны төвүүдэд үндсэн үнэ дээр 500-1000 төгрөг нэмэн худалдан борлуулж байна.


  • Энэ жил оюутнууд нийтийн тээврийн цахим картын захиалгаа есдүгээр сарын 1-нээс сургуулийн захиргаанд өгч эхэлсэн. Шинээр хөнгөлөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан захиална. Сургуулиуд төрийн сангаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж, баталгаажуулан ирүүлснийг үндэслээд их, дээд сургуулиудад Нийслэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежуудад Нийслэлийн Хөдөлмөрийн газар шинээр олголт хийх юм.


  • Хонины махны үнэ наймдугаар сарын сүүлчээр 25-70 төгрөгөөр буурчээ. Хонины ястай мах наймдугаар сарын сүүлийн долоо хоногт нэг кг нь дунджаар 5070 төгрөг байна. Харин “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 4800 төгрөгийн үнэтэй байгаа аж.


  • УИХ-ын чуулганаар Батлан хамгаалах салбарын багц хуулиудын төслийг хэлэлцэн баталсан. Энэ үеэр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр энэхүү багц хуулийг баталснаар нэгэн шинэ дэвшил авчирч буйг онцлоод эдгээр хуулийг боловсруулж, баталсан Ерөнхийлөгчид тусгайлан баяр хүргээд өмнөх парламентын гишүүдэд ч талархсанаа илэрхийлсэн юм.


  • Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралдааны шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилов. Д.Ариунболд нь Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр, ТИС, Удирдлагын академи, Австрали улсад Чөрл Стюрдын  их сургуулийг тус тус  төгссөн бөгөөд удирдахуйн ухааны магистр, техникийн ухааны магистр цолтой.


  • УИХ-ын чуулганы есдүгээр сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилов. Э.Батшугарын өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэснээр Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Лхагвасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа.


  • Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд Гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийг зогсоох талаар тусгажээ. Тодруулбал, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт 2016-2019 онд шинээр оюутан хамруулахгүй байх, цаашид зээлийн эргэн төлөлтийн хэмжээнд тохируулан хамрагдах оюутны тоог тогтоохоор болсон байна. Гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд Засгийн газар хоорондын гэрээгээр 7.3 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд 11.5 тэрбум төгрөг бусад арга хэмжээнд 4.5 тэрбум төгрөг нийт 33.1 тэрбум төгрөг батлагдсан байна.


  • Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын иргэн Т, Б, С, Г нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу Мөсийг бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад дээрхи этгээдүүдийн 3 нь давтан гэмт хэрэгт холбогдсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж