“Galaxy Note 7” ухаалаг гар утсыг зах зээлээс эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2016.09.04-нд нийтлэгдсэн

“Galaxy Note 7” ухаалаг гар утсыг зах зээлээс эргүүлэн татна

 

“Samsung Electronics” компани зах зээлд хамгийн их борлуулалттай “Galaxy Note 7” загварын бүх утсыг зэх зээлээс эргүүлэн татахаа мэдэгдлээ. Ийнхүү эргүүлэн татах болсны гол шалтгаан нь тус утсыг цэнэглэж байхад баттерей нь дэлбэрдэг гэх гомдол тасралтгүй ирж байгаатай холбоотой юм. 

Уг асуудлаар “Samsung” компанийн захирал "Баттерейтай холбоотой асуудал байгаа нь үнэн, засварлах шаардлагатай техникийн асуудлыг шийдвэрлэх болно" хэмээн мэдэгдсэн байна.

“Samsung” Компани Galaxy Note 7 загварын утсыг  өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дэлхийн арван улсад борлуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 2.5 сая утас борлуулагдаад байгаа юм. Эдгээр утсыг зах зээлээс эргүүлэн татахад багадаа хоёр долоо хоног зарцуулах тооцоо гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.EAGLE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж