Энэ жил 20 жилийн ой нь тохиож буй “ICE TOP” хамтлагийнхан ирэх баасан гаригт “Баярлалаа” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна. Тэгвэл хамтлагийн залуус 20 жилийн турш хамт байсан үнэнч сонсогчиддоо баярласнаа илэрхийлэн, аль болох олон фэнүүдээ цуглуулахын тулд 5000 төгрөгөөр тасалбараа худалдахаар болжээ.
Мөн энэ үдэш “Ice Top” хамтлагийнхны хамт нэгэн тайзнаа “Хар сарнай”, “Хар тас”, “Люмино”, “Эрх чөлөө”, “Дайн ба энх”, “Татар”, “Дижитал”, “DJ Mr Dogs”, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, поп дива Т.Ариунаа, “Хурд”, “Гурван охин”, “Киви”, “Лемонс”, “A Sound”, “Click click Boom”, реппер Gee, Genne, Rokit Bay монголын рок поп, хип хоп урлагийн одуудтай нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлэх ховорхон боломж тохиох нь ээ.
М.КЕЙТ