“Шилдэг” бүрэн дунд сургууль нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.09.01-нд нийтлэгдсэн

“Шилдэг” бүрэн дунд сургууль нээлтээ хийлээ

Бизнес, эдийн засгийн Америк хөтөлбөртэй анхны сургууль “Шилдэг” бүрэн дунд сургууль 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. “Шинэ зууны “Даяаршсан тоглогч”-ийг бид бэлтгэнэ” уриатай тус сургууль 2014 онд анхлан 30 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 1-12 дугаар ангийн нийт 300 сурагчтайгаар шинэ хичээлийн жилийг эхлүүлж байна. Суралцагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь “Шилдэг” сургуулийн сургалтын чанар, гадаадын тэр дундаа АНУ-ын их, дээд сургуульд элсэн суралцах баталгааг гаргаж өгдөгтэй холбоотой юм.

“Шилдэг” бүрэн дунд сургууль нь Монгол Улсын гавьяат багш, боловсролын тэргүүний ажилтнууд болон шинэ залуу боловсон хүчинтэй үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ багш хөгжүүлэх чиглэлд анхаарч АНУ-ын багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Үүний зэрэгцээ шинжлэх ухааны салбар бүрийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийг зөвлөх багшаар ажиллуулсанаар олон улсын жишигт нийцсэн шинэлэг, чанартай сургалтыг суралцагч хүүхэд нэг бүрт хүргэж чаддаг.

“Шилдэг” бүрэн дунд сургууль математик, гадаад хэл, урлаг, бизнесийн өндөр түвшний шаардлага тавьдаг АНУ-ын хичээлийн хөтөлбөрийг сургалтаа болгон сонгожээ. Ингэснээр АНУ-ын ахлах ангийн хөтөлбөрийг эх орондоо судалж, дараагийн шатны АНУ-ын их, дээд сургуулиудын кредит цагийг тооцуулах давуу эрхийг эдэлнэ. Ингэснээр суралцагч төлбөр мөнгө, цаг хугацаагаа хэмнээд зогсохгүй “Шилдэг” сургуулийн төгсөгчид АНУ-ын 120 сургуульд үргэлжлүүлэн тэтгэлэгтэй сурах бүрэн боломжийн эхлэл болж өгдөг аж. Мөн тухайн суралцагчийн сонгосон АНУ-ын их, дээд сургуульд элсэхэд шаардлагатай TOEFL, SAT, IELTS-ийн өндөр оноо авахад нь “Шилдэг”-ийн мэргэшсэн багш нар бэлтгэж өгдөг.

“Шилдэг” сургууль хүүхэд нэг бүрт боловсролыг чанартай хүргэх үүднээс нэг ангид 12-24 сурагчтай байхаар анги дүүргэлтийг тооцжээ. 15 нас хүрсэн бүх сурагч АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж, ирээдүйд суралцах сургуулийнхаа кампусаар зочлох боломжтой байдаг. Тус сургуулийн сурагчид дээрх олон боломжуудыг нэг дор эдлэхийн зэрэгцээ үнэ төлбөргүй хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж, өөрийгөө нээж чаддагаараа бусдаас онцлогтой. Тухайлбал, Англи хэл дээр таекВондо, төгөлдөр хуур, бүжиг балет, аеробик, шатарын дугуйлангуудад хамрагдах боломжтой. Мөн робот, электроникийн СТЕМ хөтөлбөрийн ОУ-ын сертификат олгох сургалт, соробан сампин, жампинг клей баримлын сургалтыг тус тус зааж, сурагч нэг бүрийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна.

Хүндэт эцэг эхчүүд та бүхэн олон боломжийг нэг дор танд олгож буй Бизнес, эдийн засгийн Америк хөтөлбөртэй анхны сургууль “Шилдэг” бүрэн дунд сургуульд өөрийн хүүхдээ суралцуулж дэлхийн боловсрол эзэмшүүлэхийг хүсвэл дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Мөн сургуулийн байранд биечлэн ирж, сургалтын орчин, сургагч багш, баг хамт олонтой уулзах боломжтой.

www.facebook.com/shildegedu

www.shildeg.edu.mn

Утас: 9400-2400, 7000-9400 утсаар

Хаяг: Зүүн дөрвөн зам, ХӨСҮТ-ийн чанх хойно, “Шилдэг” бүрэн дунд сургуулийн байр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж