Азийн спортын эмэгтэй сэтгүүлчид Малайзад чууллаа

Хуучирсан мэдээ: 2016.09.05-нд нийтлэгдсэн

Азийн спортын эмэгтэй сэтгүүлчид Малайзад чууллаа

 

Азийн спортын эмэгтэй сэтгүүлчид Малайз улсад чууллаа. Манай улсаас спортын эмэгтэй сэтгүүлчдийг төлөөлж Монголын спортын сэтгүүлдийн холбооны гишүүн, ETV телевизийн захирал Т.Ганзул оролцов. 

Спортын сэтгүүлчдийн хурлаас эмэгтэйчүүдэд итгэл үзүүлж, тэднийг байр суурь ахихад туслах шаардлагатай, спорт холбоодын Удирдах зөвлөлд таван хүн тутмын нэг нь эмэгтэй байхаар заасан зарим холбоодын жишгийг дагах нь зөв гэсэн дүгнэлт гаргаж, санал нэгджээ. Мөн спорт бол эв нэгдэл учраас жендэрийн тал дээр ч холбоо зөв хандлага, байр суурьтай байх нь чухал гэж үзсэн байна. 

Азийн эмэгтэй сэтгүүлчид улс оронд байгаа нийт спортын сэтгүүлчийн тоог харьцуулж үзэхэд 20-иос дээш гарахгүй байгаа нь бодлогын төвшинд дэмжлэг байхгүй байгаагийн илрэл гэж үзжээ. Түүнчлэн эмэгтэй спортын сэтгүүлчдэд англи хэлний мэдлэг чухал болохыг онцлон, бүх тэмцээн уралдааны заавар, мэдээлэл гэх мэт зүйлс англи хэл дээр явагддаг тул тухайн орны холбоо сэтгүүлчдэдээ хэлний мэдлэг олгохыг нэн тэргүүнд тавих шаардлагатай гэсэн зөвлөмж гаргасан байна. Мөн эмэгтэй спортын сэтгүүлчдэд зарим тэмцээн, уралдаан сурвалжлахад нь хөнгөлөлт үзүүлэх, мөнгөн болон давуу эрх олгох зэрэг санаачилгыг дэмжин, ярилцжээ. 

Энэ удаагийн Азийн эмэгтэй сэтгүүлчдийн чуулганд оролцсон 12 орны 20 гаруй төлөөлөл тухай бүртээ “Рио 2016” олимпод өрсөлдсөн Монголын тамирчин Г.Мандахнарангийн асуудалд байр сууриа илэрхийлж ярилцахыг хүссэн байна. Тэд барилдааны шийдвийг бүгд "Шударга бус шүүлт" гэж үзэж байгаа бол тухайн агшинд шууд дамжуулж байсан телевизийн эрэгтэй тайлбарлагч, экспертүүд мөн энэ байр суурийг илэрхийлжээ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж