“Pirelli 2017” хуанлийн баатрууд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2016.09.02-нд нийтлэгдсэн

“Pirelli 2017” хуанлийн баатрууд хэн бэ?

Николь Кидман

Италийн алдартай брэнд “Pirelli” өөрийн шүтээн болсон хуанлийн ээлжит баатруудыг нэрлэв. Түүний сонголт дэлхийг өөрчилж байгаа эмэгтэйчүүд гэнэ. Хуанлид багтах нийт 15 хүний нэр байгаагийн дунд Алисия Викандер, Люпита Нионго, Леа Сейду, Николь Кидман, Кейт Уинслет, Жулианна Мур, Пенелопа Крус, Ума Турман, Робин Райт, Хелен Миррен, Шарлотта Ремплинг, Руни Мара, Жессика Честейн, Чан Цзыи нар багтжээ. Мөн Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн багш, улс төрийн онолч Анастасия Игнатова багтсан нь өвөрмөц сонголт байв. Түүнтэй “Pirelli 2017” хуанлийг бүтээгч Питер Линдберг өнгөрсөн онд танилцжээ.

Кейт Уинслет

Сонирхолтой хүмүүсийг цуглуулж чадсан байв. Олны сонирхлыг дарахын тулд хуанлийг бүтээгчидзураг авалт ид өрнөж байгаа хөшгийн араас хэд хэдэн зургийг үзүүлж байна. Тэдний дунд лакан цувтай Николь Кидман, нүцгэн биедээ трэнч пальтотой Кейт Уинслет, үс нь намирсан Пенелопа Крус цагаан шорттой, оо энсэггүй, шуудайлаг стилийн ноосон цамцтай Ума Турман нарын одод Линдбергийн  урланд зургаа даруулж байгаа нь харагдлаа. Бас бидний сонирхлыг өдөөх богино тизер хийгдсэнийг эндээс үзэж болно.

Питер Линдберг Pirelli хуанлийн зураг авалт дээр ажиллаж байгаа анхны тохиолдол энэ биш. Тэрбээр 2002 онд энэ хуанлид “хувьсгал” хийсэн юм. Тэр үед хуанлийн хуудаснаа анх удаагаа жүжигчид моделиудыг солин гарч ирсэн юм. Тэр “үймээний”  тухай “Энэ бол  өөрийн төрөлдөө цорын ганц ухаалаг хуанли” гэж бичсэн байлаа. Тэр цагаас  хойш календарь жилээс жилд л улам оюунлиг болж байгаа юм. Энни Лейбовиц 2016 оны хуанлид Йоко Оно, Патти Смит, Тави Гевинсон, Эми Шумер зэргийн биеийн төгсөөр биш оюун ухаан, үйлдлээрээ үлгэр болсон эмэгтэйчүүдийг буулгажээ. Уг хуанлийн сонгодог стиль гэгдэх биеийн гоо үзэсгэлэнг бишрэгчид төдийлөн сэтгэл өндөр биш байсан ч  уг бүтээл ихээхэн маргааныг сайн талаас нь өрнүүлсэн юм.

Пенелопа Крус

Энэ жилийн Лейбовицийн  бүтээсэн  урлагийн ододтой  хуанлитай харьцуулахад Линдбергийн зураг авалт хийж байгаа календарь  сонгомол стильдээ ойрхон гэхдээ “Pirelli”-ийн шинэ өнгө аястай зуршлыг даллахаас илүүтэйгээр оюунлиг болох нь эдгээр зургуудаас харагдана. Хуанлийн баатрууд нь  олон үеийг төлөөлөх бөгөөд хамгийн залуу нь 27 настай Алисия Викандер, хамгийн  хөгшин нь 71 настай Шарлотта Ремплинг болж байна. Эдгээр зургууд нь жинхэнэ уран бүтээл бөгөөд гоо үзэсгэлэнг өөрийн нүдээр Питер Линдберг харуулж байна.

Автын дугуй үйлдвэрлэгч “Pirelli” жил бүр урлагийн бүтээл болсон хуанлийг 30 мянган хувиар гарган ивээн тэтгэгч нар ба уран зургийн зуглуулагч зориулан гаргадаг. Худалдаанд тавигддаггүй. Түүнийг нэртэй  гэрэл зурагчид ба урлаг спортын ододын зураг бүтээдэг.

Ума Турман

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж