Сонирхолтой суралцах Flashcards Pro

Хуучирсан мэдээ: 2016.09.02-нд нийтлэгдсэн

Сонирхолтой суралцах Flashcards Pro

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулж, оюутан сурагчдадаа нэгэн сонирхолтой аппликейшныг танилцуулж байна.

Flashcards Pro нэртэй уг апп нь математик, хими, физик, биологи, хэл шинжлэл зэрэг олон хичээлүүдийг сонирхолтой байдлаар сурахад туслах карт хэлбэрээр хадгалж, унших боломж олгодог апп юм.

Өөрийн мэдэхгүй зүйлсээ асуулт хариулт хэлбэрээр гар утас таблет, нөүтбүүкнийхээ дэлгэц дээр карт хэлбэрээр харан мэдлэг нэмэх уг апп нь үнэ төлбөргүй гэдгээрээ давуу талтай.

 Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж