Хяналтын цэгүүдэд 500 төгрөгөөр ариутгал хийж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.02-нд нийтлэгдсэн

Хяналтын цэгүүдэд 500 төгрөгөөр ариутгал хийж байна

Нийслэлийг тойрсон автотээврийн шалган бүртгэх товчоодын дэргэд автомашин бүрт 500 төгрөгөөр ариутгал, халдваргүйжүүлэлт хийх болжээ.

Орон нутагт Тарваган тахал гарах эрсдэл өндөр байгаа болон малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүдэд 24 цагийн хяналт, шалгалт ажиллуулж, ариутгал хийж байгаа аж.

Гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх тээврийн хэрэгслээр малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг. Иймд нийслэлийг тойрсон автотээврийн шалган бүртгэх товчоодын дэргэд ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байна.

Мөн гоц халдварт шүлхий өвчин бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байхыг албаныхан анхаарууллаа.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж