Өнгөрөгч зургадугаар сард Энэтхэгийн ДНБ 7.1 хувиар буурсан байна. Эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл, хүнд суртал, авилгал, төв банкны удирдлага солигдсон гэх мэт хүчин зүйлүүдийн нөлөөллөөс ийнхүү өсөлт удааширсныг тогтоожээ.
Шинжээчид статистикийн энэхүү тоо баримтыг хэрхэн гаргасан талаар сонирхож байгаа аж.
Хэдий тийм боловч Энэтхэгийн эдийн засаг дэлхийн тэргүүлэх 10 орны тоонд багтсаар байгаа юм. Ерөнхий сайд Модигийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого үр ашгаа өгч эхэлснээр АНУ –аас ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ даруй 500 хувиар нэмэгдэн, сүүлийн хоёр жил 4,2 тэрбум ам.долларыг татжээ.
Өнгөрсөн жилээс Мicrosoft, Google, Apple зэрэг компаниуд Энэтхэгт хөрөнгө оруулж эхэлжээ.
Мөн түүнчлэн тус улс нь олон үндэстнүүдийг татах болсон бөгөөд чинээлэг дундаж давхаргынхан нэмэгдэхийн сацуу Энэтхэгт хангалттай хэмжээний залуу ажиллах хүч байгаа аж.
Г.Анударь
Эх сурвалж: CNN