“Соронз”-ын энэ удаагийн зочноор “Боролдой”-н С.Мягмар уригдаж өөрийн өвөрмөц ертөнцөөсөө хуваалцсан юм.
Үндэсний их баяр наадмын гоёлыг уншигч та сонжоорой. Энэ жил дуучин Д.Болдын төрийн ордонд дэлгэрүүлсэн лам захтай дээлний мода улс төр, урлагийнханд хэрхэн зохисон бол. Мөн МУ-ын ерөнхийлөгчийн хүүхдүүд “Соронз”-ын дуранд өртсөн бөгөөд том хүү Э.Оргил нь найз охиныхоо хамт байгаа жаргалтай агшныг зөвхөн “Соронз”-оос сонирхох болно. Үүний зэрэгцээ “Соронз” урлагийн сайхан бүсгүйчүүдээ дурсан сануулахыг хүч “Харгис урлагийн хатан завилгаанууд” буюу балетын урлагийн хатагтай нар болох АЖ Ю.Оюун, С.Үрлээхүү, Ч.Ачтуяамаа, Р.Туяацэцэг, Х.Гэрэлчимэг, Сугармаа, Ч.Батцэнгэл хэмээх гайхалтай хүмүүсийн талаарх мэдээллийг фото зургийн хамт нийтэллээ. Мөн зургаан цаг оочерлон байж авдаг Hermes-ийн цүнхийг Монголоос хэн гэгч эрхэмсэг хатагтай нар өөрийн болгосныг фото зурагтайгаар нийтэлж байна. Харин шинэ дугаарын “Гол дүр”-ээр саунд инженер Рагугийн гэргий Н.Өнөрчимэг уригдсан нь учиртай. Монголын нэртэй угсаатны зүй судлаач Х.Нямбуу агсны ууган охин тэрээр дэлхийн нэр хүндтэй байгууллагуудад ажилладаг гээд арвин намтартай нэгэн юм. Урлаг соёлынхныг ч хаана юу хийж явааг сортоотой ангуучилдаг “Соронз” мисс Д.Ариунцэцэг Бээжингийн дэлгүүрийн хямдралуудыг гүйцээж, дуучин Э.Минжинсорын ихэр охид Монгол хэл сурч байгаа гээд олон сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Аагим халуун эхэлсэн энэ өдрүүдэд “Соронз” түүнээс ч дутахгүй халуухан мэдээллүүдийг хуудас бүртээ багтаан уншигчиддаа барьж байгаадаа баяртай байна.