Монголын хэрэглэгчдэд принтер, проектороороо танил болсон Epson брэнд өөрийн албан ёсны шоурумыг нээлээ. Тус шоурумд Epson брэндийн оригиналь принтер, проектор, принтерийн хор, плоттерийн хамгийн өргөн сонголттойгоор худалдаалагдаж байгаа ба шоурумын нээлтэнд зориулж Epson брэндийн бүх бараа 10% хямдрал зарласан байна.
Epson брэндийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, технологийг ашиглан байгууллагын хэвлэх ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах олон боломжууд, проекторын шинэ боломжууд, сканнер, өргөн хэвлэлийн плоттер гэх мэт бүтээгдэхүүнүүдийг энд үзэх боломжтой.
Мөн гэрийн хэрэглэгчдэд зориулсан хэвлэх өртөг багатай L серийн загваруудын олон төрлийг сонирхох боломжтой.
Японы томоохон электрон барааны үйлдвэрлэгчдийн нэг Epson корпораци тэртээ 1942 онд байгуулагдаж байжээ. Гэхдээ хамгийн анх бугуйн цаг үйлдвэрлэдэг байсан бөгөөд тус компани яваандаа эрчим хүч хэмнэх, өндөр чанартай, авсаархан бүтэцтэй бүтээгдэхүүнийг бүтээх болж, өөрийн бизнесийн чиглэлээ өргөжүүлж эхэлсэн юм.
Бүтээлч чанар, эрч хүчтэй байдал нь тус компанийг шинэ зах зээл дээр ажиллаж, хэрэглэгчдэд өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг амжилттай хүргэхэд тусалжээ. Бизнес хөгжихийн хэрээр компанийн удирдлагууд тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд төлөөлж чадах брэндийг бий болгохоор шийдсэнээр Epson брэнд 1975 онд мэндэлсэн байна. Epson-ий уриа бол “Exceed Your Vision”. Тус брэндийн хэрэглэгчдийнхээ хүлээлтээс илүү гарсан бүтээгдэхүүн, технологийг одоо ч ирээдүйд хүргэх амлалтыг илэрхийлдэг билээ. Epson-ийн шинэ технологийн судалгаа, хөгжүүлэлтийн эрэл нь тус компанийн бүтээгдэхүүнд бусдаас ялгарах онцгой чанарыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
PC mall сүлжээ дэлгүүр нь Epson брэндийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр 2011 оноос эхлэн хэрэглэгчиддээ хүргэж байгаа ба энэ жил 5 дахь жилдээ албан ёсны шоурумыг нээж хэрэглэгчиддээ бэлэг барилаа. Тус шоурумээр зочлосноор оригиналь бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаас гадна Epson сертификат бүхий мэргэшсэн инженерүүд борлуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлж байна.
Epson брэндийн бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Epson шоурумын хаяг : Сүхбаатар дүүрэг, Энхтайвны гудамж, УБ их дэлгүүрийн баруун талд, Centerpoint-ийн эсрэг талд
Утас : 99025728
Фэйсбук хуудас : facebook.com/EpsonMongoliaOfficial
Имэйл хаяг : epsoncenter@summit.mn