МАН-ын хөвгүүд Монголбанкийг “удирдана”

Хуучирсан мэдээ: 2016.09.08-нд нийтлэгдсэн

МАН-ын хөвгүүд Монголбанкийг “удирдана”

УИХ-ын болон, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрт төрийн албыг төрлийн алба болгохгүй гэж уг нь товоос тодорхой заасан байдаг.  

Тодруулбал, Мөрийн хөтөлбөрийн “Засаглалын бодлого” хэсгийн 4.2.7-д зааснаар Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно. 4.2.8-д Төрийн албанд шат ахиулан албан тушаал дэвшүүлэх Мерит тогтолцоог хэвшүүлнэ гэжээ.  

Гэтэл шинэ удирдлагатай болоод удаагүй Монголбанкаар жишээ татахад тус банкинд хэдийнэ МАН-ын лидерүүдийн хөвгүүд цуглажээ. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлаар хэдэн сарын өмнө нам жим томилогдож очсон бол түүний араас Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлд саяхнаас багтжээ. 

Уг нь МАН мөрийн хөтөлбөрийн “Засаглалын бодлого” хэсгийн 4.2.7-д зааснаар Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно. 4.2.8-д Төрийн албанд шат ахиулан албан тушаал дэвшүүлэх Мерит тогтолцоог хэвшүүлнэ гэжээ.

Шинэ удирдлагатай болоод удаагүй байгаа Монголбанк мөнгөний бодлогын зөвлөл 14 гишүүнтэй. Тус зөвлөлийн 9 гишүүнийг Монголбанкнаас томилсон бол тав нь хараат бус хөндлөнгийн судлаач, эдийн засагчид байх юм. Б.Баттүшиг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Батсүх, СЭИС-ийн экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүх, МУИС-ийн НУС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбат,  МУИС-ийн ЭЗС-ийн профессор  Ч.Хашчулуун  нарын хамт  Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдсон ба түүнийг "Монголд та хэрэгтэй" ТББ-ын тэргүүн хэмээн товч танилцуулсан байв. 

Энхболдын Анарыг төв банкинд ажиллаж байсан бага ч гэсэн туршлагатай гэж ярих хүмүүс байгаа бол Батболдын Баттүшигийг “Емарт” худалдааны төвийн хөрөнгө оруулагч гэдгээр нь олон нийт мэдэх биз ээ.  

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж