“Лемонс” хамтлаг найман нас хүрлээ. Амьд хөгжмийн хамгийн том наадам болох “Playtime”-ын эхний өдөр “Лемонс” хамтлагийнхан төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай. Учир нь тус хамтлаг нь анх найман жилийн өмнө “Playtime” амьд хөгжмийн наадамд оролцож, уран бүтээлийн гараагаа эхэлж байв. Тиймээс ч жил бүрийн “Playtime” наадмын эхний өдөр тэд фэнүүдийнхээ хамт төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн “Playtime-2011” наадам энэ сарын 16, 17-нд “Монгол шилтгээн”-нд болж, амьд хөгжимд дуртай залуустайгаа хамт “Лемонс” хамтлагийнхан найман насны төрсөн өдрөө тэмдэглэж өнгөрүүллээ.
Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе, “Лемонс” хамтлагийнхандаа.
М.Анир