Обама Дутерте хоёрын уулзалт цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.09.07-нд нийтлэгдсэн

Обама Дутерте хоёрын уулзалт цуцлагдлаа

Америкийн Ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногт Лаосын Виентиен–д болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте–тэй хийхээр төлөвлөсөн байсан хоёр талын уулзалтаа цуцлахаар болжээ. Учир нь Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Манилд болсон хэвлэлийн бага хурал дээр Америкийн Ерөнхийлөгчийг “son of bitch ” буюу “чөтгөрийн хүү” хэмээн хэлжээ.

Дутерте-н ийнхүү дипломат бус авир гарган, доромжилсон мэдэгдэл хийх болсон шалтгаан нь түүний Ерөнхийлөгч болсноосоо хойш эхлүүлсэн хар тамхины эсрэг дайнтай нь холбоотой аж. Бүр тодруулбал өнгөрсөн 17 хоногийн хугацаанд 2400 гаруй филиппинчүүдийг алаад байгаа уг “дайны” эсрэг Барак Обама эсрэг байр суурьтай байгаа нь түүнд огт таалагдаагүй бололтой. Америкийн засгийн газар өөрийн байр сууриа хамгаалахын тулд Филиппиний цэрэг, цагдаагийн байгууллагад үзүүлдэг санхүүгийн дэмжлэгээ зогсоож ч магадгүй байна. Өчигдөр (2016.09.06) Дутерте хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөрөө дамжуулан АНУ-ын ерөнхийлөгчөөс уучлалт хүссэн байна.

Эх сурвалж: Washington Post

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж