Ургац хураалтад оюутнууд, цэргүүдийг дайчилна

Хуучирсан мэдээ: 2016.09.07-нд нийтлэгдсэн

Ургац хураалтад оюутнууд, цэргүүдийг дайчилна

2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна. Есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар нийтдээ 8278 га-гаас 11899 тонн үр тариа, 1423 га-гаас 14889 тонн төмс, 723 га-гаас 9307 тонн хүнсний ногоо, 975 га-гаас 3623 тонн тэжээлийн ургамал, 20 га-гаас 40 тонн тосны ургамал тус тус хураан авсанаа Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Баруун, төв аймгуудад ургац хураалт өнгөрсөн долоо хоногоос эхлэн үргэлжилж яваа бол зүүн аймгуудын тариаланчид энэ сарын 15-наас үр тариа, улаан буудайгаа хураан авах юм. Намрын ургац хураалтын ажилд аймгуудын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд болон  цэргийн сургуулийн сонсогч, цэргүүдийг дайчлах юм байна. Одоогоор ХХААХЯ-наас ургац хураалтад гар бие оролцож буй оюутнуудад өдрийн 20 мянган төгрөгөөр цалинжуулна гэсэн тооцооллыг гаргажээ.

 

 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай (га)

Хураасан талбай (га)

Хувь

Нэгжийн ургац (цн)

Нийт ургац (тн)

1

Үр тариа

355917

8278

2.3

14.4

11899

2

Төмс

14546

1423

9.8

104.6

14889

3

Хүнсний ногоо

8179,3

723

8.9

128.6

9307

4

Тэжээл

29236

975

3.3

31.9

3623

5

Тосны ургамал

54729

20

0.03

20.0

40.0

Ус цаг орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр есдүгээр сарын 7-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 8-нд баруун болон зүүн, 9-нд төв, говь, зүүн, 10-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орох юм. Салхи энэ сарын 7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх төлөв гарчээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж